m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 07:25
692
Ш.Ангаржав: Манайх бүтээгдэхүүнээ 100 хувийн байгалийн жимсээр үйлдвэрлэдэг

Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдийн тоо олширч, бүтээгдэхүүний нэр төрөл өссөөр байна. Байгалийн 100 хувийн жимсийг ашиглан жимсний варень үйлдвэрлэж буй “Агрико” ХХК-г танилцуулж байна. Тус компани 2011 онд байгуулагдсан таван нэр төрлийн варень, кетчупыг үйлдвэрлэдэг бөгөөд 30 орчим ажлын байрыг бий болгожээ.

"Агрико" ХХК-ийн захирал Ш.Ангаржав

-Танай компани хэзээ анх үүсгэн байгуулагдсан бэ?

-Анх найзуудтайгаа хамтран хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авч борлуулдаг байсан. Тэгээд хүнснийг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зорилго тавин компаниа үүсгэн байгуулсан. Хамгийн анх кетчуп үйлдвэрлэж эхлээд 2012 оноос жимсний варень үйлдвэрлэж эхэлсэн. Одоогийн байдлаар таван нэр төрлийн жимсний варенийг эх орондоо үйлдвэрлэж байна.

-Түүхий эд материалыг хаанаас нийлүүлдэг вэ?

-Бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох жимсээ гадаад болон дотоодын зах зээлээс нийлүүлж байна. Жилийн хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний 70 хувийг дотоодоос үлдсэн 30 хувийг импортоор худалдан авдаг. Дотоодоос нэрс, аньс, үхрийн нүд гадаадаас гүзээлзгэнэ, чавгыг БНХАУ-аас нийлүүлдэг.  Тухайлбал, Нэрс жимсийг Хөвсгөл аймгийн Чандмань, Улаан-Уул сумаас бэлтгэдэг.

-Үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?

-Манай үйлдвэр хоногт 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Голдуу захиалгаас хамааран өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгддөг.

-Танай бүтээгдэхүүний онцлог, давуу тал нь юу вэ?

-Манай бүтээгдэхүүний давуу тал нь 100 хувийн байгалийн  жимсийг түүхий эд болгон ашигладагт оршино. Бүтээгдэхүүнийг 12 сарын турш хадгалах боломжтой. Сүүлийн үед эдийн засгийн байдалтай уялдуулан жижиг савлагаатай бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байна.

-Дотоодын үйлдвэр ажиллаж эхэлснээр хэдэн ажлын байрыг бий болгоод байна вэ?

-Манай үйлдвэр 30 орчим ажлын байрыг бий болгоод байна. Жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

-Бүтээгдэхүүний борлуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Бүтээгдэхүүнээ нийслэл болон хөдөө орон нутагт борлуулж байна. Томоохон худалдааны төвүүдээр дамжуулан хөдөө орон нутагт борлуулдаг. Дархан, Эрдэнэт, Мөрөнд өөрсдийн худалдааны цэгийг бий болгосон.

-Түүхий эд болох жимсийг өөрсдийн талбайд болж ургуулах боломж бий юу?

-Өөрсдийн талбайд түүхий эд материалыг тарьж ургуулах боломжийг судалж үзсэн. Мэдээж бидэнд боломж байна. Өөрсдөө жимсээ тарьж ургуулвал цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлт үүсэх сайн талтай.

-Компанийнхаа цаашдын зорилгоос танилцуулахгүй юу?

-Эх орондоо 100 хувийн байгалийн жимсийг ашиглан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэээд дөрвөн жилийн хугацаа өнгөрөөд байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн туршлага дээр үндэслэн жимс, жимсгэний төрлөөр үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажиллах болно. 

Утас: 7575-8910, 9444-5008