m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 09:58
116
М.Уранцэцэг хагас шигшээн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Ташкентын Гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Манай улсаас 10 жүдоч энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167,  жүдоч барилдаж байгаа юм.

Тэмцээний салхийг хагалж -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг зодоглолоо A хэсгийн аваргаар шалгарлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Хятадын жүдоч Шишиг ялж хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Р.Кристинаг ялж хэсгийн аварга боллоо. Тэрээр хагас шигшээгийн барилдаанд Казакстан улсыг төлөөлөн барилдаж буй Г.Отгонцэцэгтэй хүч үзнэ.