m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 01:23
90
М.Уранцэцэг Ташкентын гранпригаас алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн Ташкентын Гран при тэмцээнд манай улсаас 10 жүдоч эх орноо төлөөлөн оролцож байна. Эмэгтэйчүүдийн -48 кг-д зодоглосон МУГТ М.Уранцэцэг гран при тэмцэний алтан медалийн эзэн болж чансаагаа ахиуллаа. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Хятадын жүдоч Шишиг, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Р.Кристинаг, хагас шигшээгийн барилдаанд Казакстан улсыг төлөөлөн барилдаж буй Г.Отгонцэцэг, аваргын алтан медалийн төлөө Солонгосын жүдоч Чон Бо Кьонгийг вазари үнэлгээгээр ялсан юм.