m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 02:53
150
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Дундговь аймгийн тэжээлийн үйлдвэртэй танилцлаа

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээний орон нутгийн өмчит үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.  Говийн аймгуудад тулгамдаж буй асуудал нь малын өвс, тэжээлийн хангамжийн асуудал байдаг. Дундговь аймгийн ихэнхи бэлчээрийн талбайн даац хэтэрч, талхлагдаад байгаа юм.

Харин орон нутгийн зүгээс энэ асуудалд анхаарч Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээний үйлдвэрийг 2014 онд байгуулжээ. Уг үйлдвэр нь говь, тал хээрийн бүсэд зохицсон бэлчээрийн тэжээлийн ургамлын үр үржүүлэх, тэжээл бэлтгэх зорилготой. Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт байрлах тус үйлдвэр энэ жил 20 гаруй га-д анхны тариалалт хийж, 30 гаруй тонн ногоон тэжээлийг хураан авчээ. Үйлдвэрийн ажилчид энэ жил ургац алдсан ч цаашид хэрхэн тарих, услах ажиллагааны талаар илүү ойлголтыг авч чадсан хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон бусад албаны хүмүүсд танилцуулсан юм. 

Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээний орон нутгийн өмчит үйлдвэрийн дарга М.Сосорбарам

ОХУ-ын эрдэмтийн хийсэн туршилт дээр үндэслэн энэхүү тэжээлийг тарьж ургуулж байна.

Манай нутаг их хэмжээгээр бэлчээр талхлагдаж, даац муудсан байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгааны ажил явуулж энэхүү тэжээлийн үйлдвэрийг байгуулсан. Энэ жил 20 гаруй га-д тариалалт хийж 30 гаруй тонн ногоон тэжээлийг хурааж аваад байна.

Цаашид тариалангийн талбайгаа хоёр дахин нэмэгдүүлэх, услалтын системийг илүү боловсронгуй болгох зорилго тавин ажиллаж байна. Орон нутгийн зүгээс бидний үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байгаа.