m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 04:15
49
Нөхөн олговрын хэмжээг баталлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/774 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа

Хавсралтаар баталсан иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 691 сая 75  мянган төгрөгийг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 24/04 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.