m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 04:33
96
"Элэг нэгтэн" өнөөдөр нээлтээ хийнэ

"Амьдрах тасалбар", "Дурласаны маргааш","Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтертайнмэнт энэ удаа шинэ уран бүтээл "Элэг нэгтэн" УСК-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Тус киноны нээлт өнөөдөр 15:00 цагт Хүннү Молл кино театрт болно.

"Элэг нэгтэн" УСК-ны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажилласан байна. “ДОЗ  ПЛАС” энтертаймэнтынхан “Шилдэг продюсер” хийж чаддагаа баталж кинондоо 70 сая хүн амтай Тайланд улсын “жинхэнэ од” болсон шилдгийн шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг тоглуулсан байна.