m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.02 07:16
173
Ш.Дэлгэржаргал: Ахмадуудын сургаалыг ямагт сонсоорой

Олон Улсын “Ахмадын баяр” өчигдөр тохиосон. Баярын хүрээнд МАХН-ын удирдлагууд Нийслэлийн есөн дүүргийн 280 гаруй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмадуудын сэтгэгдлийг сонссон юм.  

Ардын жүжигчин Г.Хайдав: Бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа залуу хойч үедээ баярлалаа

- Намрын налгар энэ өдрүүдэд “Ахмадын баяр” тохиож байна. Ахмад настнуудаа баярлуулж бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа залуу хойч үедээ баярлалаа. Энэ дашрамд нийт ахмадууд, ард түмэндээ ажил үйлс нь үргэлж дэлгэрч явахыг ерөөе. Мөн эрүүл энх аз жаргалыг хүсье.  Урт наслаж, удаан жаргаарай.

МУГЖ Ш.Дэлгэржаргал: Ахмадуудын сургаалыг ямагт сонсоорой

- Улс эх орныхоо тусгаар тогтнол,аж амьдралын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулсан ахмадуудаа залуу хойч үе хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бидний үед нэг насаар ахмад байсан ч ах,эгч хэмээн хүнтэгдэж дууддаг байлаа. Энэ нь тухайн үед тогтсон ёс байсан. Харин сүүлийн үед бага зэрэг энэ ёс алдагдаж байгаад харамсдаг.  Мөн ахмадуудын хэлсэн 100 үгнээс 10 үгийг толгойдоо суулгаснаар хэзээ нэгэн цагт эдгээр үгсүүд амьдралд хэрэг болдог юм шүү. Тиймээс хүүхэд залуучууд  аав ээж, өвөө,эмээ нарынхаа хэлж захиж буй сургаалийг ямагт сонсож яваарай.