m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 05:52
58
Ахмадын эмчилгээ сувилгааны цогцолборын нээлт боллоо

Булган аймаг ахмадын баярын энэ өдөр Ахмадын эмчилгээ, сувилгааны цогцолбор төвийн нээлтийг хийсэн таатай мэдээ байна. Ахмадын цогцолборын нээлтэд аймгийн удирдлагууд болон Булган сумын 300 ахмад оролцлоо.

Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа зориулан улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын эмчилгээ сувилгааны цогцолборыг Жаргалантын аманд ашиглалтанд орууллаа. Тус цогцолборыг "Дэлгэр ган" ХХК бүтээн босгож ашиглалтанд өгсөн байна. "Дэлгэр ган" ХХК-ний зүгээс нутгийн ахмадуудад зориулан гадаа саравч, ахмадын тоглоомыг өөрийн хөрөнгөөр бүтээн босгож өгчээ.

Булган аймаг  нийт 5400 гаруй ахмад настантай. Өнгөрсөн жилүүдэд ахмадуудынхаа 41 хувьд нь буюу 2222 ахмад настанд 463,7 сая төгрөгийн нэг удаагийн хөнгөлөлт тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Цаашид ахмадуудынхаа төлөө ихийг хийж бүтээнэ гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үеэр хэлсэн юм. Ахмадуудынхаа ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг ээлжиндээ 25-30 хүн хүлээн авах хүчин чадалтай Ахмадын эмчилгээ, сувилгааны цогцолборыг ашиглалтанд орууллаа. Тус цогцолбор жилдээ 1000 гаруй ахмадыг хүлээн авч эмчилгээ сувилгаа хийх аж.