m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 05:58
177
"Шинэ усан сан" төслийг хэрэгжүүлж байна

Зvvн бvсийн Хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотын 1, 2, 3, 4, 8, 10 дугаар багийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах зорилтын хүрээнд энэ оноос эхлэн "Шинэ усан сан" төслийг хэрэгжvvлж эхлээд байна. Энэ онд 10 гаруй усан санг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд 2016 онд үлдэж буй усан сангуудыг бүрэн шинэчилнэ.

"Шинэ усан сан" нь стандартын дагуу гадна хашаа, орц гарцын болон ус түгээх цемент бетон зам талбай, ногоон байгууламж бүхий гадна тохижолттой, ундны цэвэр ус түгээх хоолой, нөөцлөх савыг бүрэн шинэчлэх бөгөөд барилгыг нэг ижил өнгөтэй болгож иж бүрэн гадна, дотоод засварыг хийж байгаа юм.