m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 06:01
77
Хүний төлөө-Зөв тус аян эхэллээ

“Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх” хүрээнд Дорнод аймгийн засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагын хамтарсан “Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгаалал”-ын сарын аяны нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын газар, Зүүн бүсийн эрчим хүчний систем ТӨК, Улаанзагалмайн хороо оролцож иргэдэд мэдээлэл зөвлөгөө, үзүүлэх сургалтыг сонирхуулав.

Сарын аяны хүрээнд ажлын байрны сургалтуудыг зохион байгуулж аюул эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвартай ажилтан бэлтгэх, аж ахуй нэгж, байгууллагуудад шалган туслах ажлыг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл нэвтрүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Хөдөлмөрийн сайдын А/1114 тоот тушаалын хэрэгжилтэд хяналт тавих ажлуудыг зохион байгуулах юм.