m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 06:05
163
Х.Дуламсүрэн: Ээждээ очъё доо

ЭЭЖДЭЭ ОЧЪЁ ДОО...

Санаж л суугаа даа ижий минь намайгаа,...
Сар нарыг ээлжлэн элээж сайн яваагаар минь сэтгэлээ амраан 
Саахалтын төдий холдсон мэт өөрийгөө аргадаж суугаа даа
Цэцэгсийн тоос газардах цагаар цээжний хөндүүр арилан илааширч 
Олон хавар уулзаагүй бидний
Орчлонд гайхуулах өдөр ойрхон л яваа байх даа...

Санчиг үсэндээ буурал суутал, санааны мухартаа гуниг хурагтал
Охин үрээ харуулдан хүлээсэн
Омог төгөлдөр ижий таныхаа дээлийн чинь энгэрийг үнэрлэн нялхарч,
Дэггүй бага насандаа ахин нэг очихсон

Энэ тэнүүгээр тэнэж явахдаа элдвийн л юм амсаж үзлээ, 
Эхийн сүүнээс илүү ид шидтэйн олдсонгүй
Ээлж дараа нь ирэхээр эрхэлж, эрхлүүлж хайрлан дурлаж явлаа, 
Ээжийн минь хайраас эгнэгт үнэн ч үгүй юм
Газар дэлхийгээр хэсүүчилж гадаа гэртгүй бэдэрлээ, 
Өвдөг шороодон хөлд орсон
Өөрийн минь нутгаас үнэтэй орон гэр гэж байсангүй

Явдал суудлаа цэгцэлж яаравчлан ижий дээ очъё доо
Явуулын хүн гэдгээ санаж салхины зүгийг олох минь ...
Харуулдаж хүлээсэн ижий дээ очих цаг минь иржээ
Хамгийн сайхан мөчийг тэсэн ядан хүлээнэ....
Орчлонг аргадаж хүлээсэн оройн дээд ижий минь ....
Охин үр чинь таньруугаа нүүж л яваа нь энэ ээ...

2015.04.28

.....Х.ДУЛАМСҮРЭН....