m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 06:20
149
Чимх инээд

Топ 6 худал хэллэг:
1. Яг очиж явна
2. Би уурлаaгүй ээ
3. Турнаа
4. Дахиж хэнийг ч ингэж хайрлахгүй
5. Дахиж ёстой аpxи хэрэглэхгүй
6. Ална даа чамайг

Бадарчин айлд хоножээ. Нөхөрт гараагүй залуу хүүхний орны урдуур унтаж таарч гэнэ. Шөнө хүүхэн рүү гараа явуулсанд “Болиоч, зүгээр унтаач” гэж хүүхэн орилжээ. Бадарчин тайвнаар дуугарсан нь:
-Суниаж байхад горьдов оо.

Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн найз Болдоо байна.
гэсэн чинь нөгөө хүүхэн хоолойгоо бариад муухай орилоод газар уначихаж гэнэ.

Вовка гэнэт баяжиж сайн морьтой болохоор шийдэв. Нэгэн уяач түүнд морио магтаж:
-Арван таван километр амьсгаадахгүй харайлгадаг морь доо. Авсан хүн ч алдахгүй дээ.
-Үгүй надад тохирохгүй морь байна. Миний ордон хотоос арван километрт байдаг. Таван километр буцаж алхах хэрэг үү?