m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.03 12:04
148
4,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Улаанбаатар хотод газар хөдөллөө. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Нийслэлийн хойд хэсэг Гүнжийн хагарал орчимд 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нийслэлд 4,2-4,4 магнитудын чичиргээ мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн чичиргээнээс болж иргэдэд хохирол учирсан талаарх дуудлага одоогоор ирээгүй байна. Одоо Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Одон орон, геофизик судалгааны төвийн удирдлагууд шуурхай хуралдаж байна. Мөн онцгой байдлын албан хаагчид хариуцсан газар, байршлуудад үзлэг шалгалт явуулж байгаа" хэмээн мэдээллээ.