m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.04 07:42
74
Б.Тэмүүлэн мөнгөн медалийн эзэн боллоо

Жүдо бөхийн Ташкентын Гран при тэмцээний +100 кг-ийн жинд зодоглосон Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртжээ. 

Манай бөх аваргын төлөө шалгарсан ч финалд Японы жүдоч Кента Нишигатад торгуулиар хожигдсон юм. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн бөхийг, гуравдугаар тойрогт Киргизын бөхийг, дөрөвдүгээр тойрогт Австрийн бөхчүүдийг ялж финалд шалгарч үлдээд байсан билээ.