m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.04 08:14
57
Самар түүж явсан иргэн модноос унаж нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүний орчим самар түүж  байсан иргэн модноос унаж нас барсан байна. Түүнтэй хамт явсан иргэн Төв аймгийн цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж дуудлага өгсөн бөгөөд харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн тус иргэнтэй хамт хэргийн газарлуу явжээ.

Гэвч харанхуй болж цогцсыг олох боломжгүй байгаа тул цогцсыг эрэн хайх ажиллагаанд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал унтраах аврах, 35 дугаар ангийн бүрэлдэхүүн өнөөдөр өглөө 04:25 цагт гарсан бөгөөд эрлийн ажиллагаа явагдаж байгаа гэнэ.