m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.04 08:19
28
Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэнэ

Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн билээ. Нийслэл хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид хийсэн үзлэг шалгалтаар ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.

Газар хөдлөлт Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд буюу Гүнжийн сүм гэдэг газарт 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаагийн давтамжтайгаар болсон юм.