m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 00:45
39
Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүллгүлүд хуваарийн дагуу өнөөдөр хуралдана.

Тодруулбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдана.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

- Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.