m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 01:11
23
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас энэ сарын 7-ны өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан  нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Элэгний Б вирусын эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр эхлүүлж байгаа талаар Эрүүл Мэнд, Спортын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газар, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо, Хаппи Веритас оношилгооны төвийн мэргэжилтэнүүд мэдээлэл хийнэ

11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулна.

12:00 цагаас Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Дорнод, Дорноговь, Завхан аймгуудаас тодорсон улсын тэргүүний багш нарт БСШУЯ-ны 405 тоотод шагнал гардуулна.

12:00 цагаас Да хүрээ захыг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх болсонтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас МХЕГ-ын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр аян зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. 

15:00 цагаас Чингис бондын хөрөнгөөр баригдсан Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын байранд тулган барилгын стандарт хууль зөрчин 12 давхар барилга барихаар газар шорооны ажил хийгдэж байгааг иргэд эсэцргүүцэж жагсаал хийнэ.