m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 01:27
68
Дорнод аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Булган, Өлзийт сумдад гарсан түймрийг унтраасан байна. Булган сумын Баян-уулын гуравдугаар  багийн нутагт энэ саррын 4-ний өдөр түймэр гарч аймгийн онцгой байдлын алба хаагчид, сумын иргэд хамтран  түймрийг  шөнийн 00:15 цагт бүрэн унтраажээ. 

Мөн тус өдөр Баянтүмэн сумын нутагт гарсан түймрийг онцгой байдлын алба хаагчид, сумын иргэд хамтран ажиллаж бүрэн унтрааж аюулгүй болгосон байна.