m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 01:53
78
Самар түүж яваад нас барсан иргэний цогцсыг олжээ

Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо “Цэцээ гүн”-ий орчим самар түүж байсан хоёр иргэний  нэг нь модноос унаж нас барсан тухай манай сайт мэдээлсэн билээ. Онцгой байдал болон дүүргийн цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж нас барсан иргэний цогцсыг олж шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн байна. 

Хамт явж байсан иргэн нь Төв аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгч харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага өгсөн иргэнтэй хамт хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй цогцсыг олох боломжгүй байсан тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан билээ.