m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 02:02
50
Сошиалаар сонин юу байна

Сошиалаар сонин юу байна?

1. Сошиал ертөнцөд хамгийн ихээр шейрлэгдэж, лайк цуглуулсан постоор жүжигчин Г.Ундармаагийн 10 хоногт 7 кг жин хэрхэн хассан талаарх пост байлаа. Мөн богино хугацаанд долоон кг турсан нууцыг нь асуусан олон бүсгүйчүүдэд цахим хуудсаараа дамжуулан зөвөлгөө өгсөн байна.

“Орой 19.00 цагаас хоол идэхгүй. Ус бага багаар сайн ууна. Цагаан будаа гурилнаас аль болох татгалзах. Нэг дор их идэхгүй. Хоолоо маш сайн зажилж идвэл хурдан боловсрохоос гадна шингэлж өгч байна гэсэн үг. Хөргөгчинд амттан байхгүй,  тараг, ногоо, жимс, мах байх. Мөн бүхэл үрийн талх байж болно. Одоо бол шинэ ургацын ногоо хямдхан байгаа учраас бүсгүйчүүдэд турах боломж бүр их байна гэсэн үг. Турна гэдэг цэвэр хоолных байдаг юм байна лээ. Бие хөнгөрөөд урамтай шүү” хэмээн зөвөлжээ.

2. Жүжигчин Нарансолонгод түүний хань Тэмкагийн баяр хүргэсэн пост хамгийн олон комментой постоор шалгарлаа. "Хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Олон олон уулсыг хамтдаа давнаа. Надад итгэ"

3.АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн гэ бүл болсны ой тохиож байгаа аж. Түүний түүх өгүүлсэн энэхүү зураг дэлхий даяар тархжээ.

4.Их аваргын зээ хүү сайхан залуу болжээ. "Сумын заан С.Хангай Аварга өвөө, Аварга аав, ачлалт эмээ, ээж нарын хамт"

5. Хамгийн олон лайктай зурагнууд