m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 02:14
71
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр“Намрын ногоон өдрүүд”үзэсгэлэнд оролцлоо

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд хүнсний чиглэлийн 178 аж ахуйн нэгж, иргэд, шинэ ургацын ногоогоор 18 аймаг, Нийслэлийн таван дүүргийн ногоочдын бүлэг, аж ахуйн нэгж, хоршоо, ТББ, төсөл, хөтөлбөрөөс 600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцож буй.  

Түүнчлэн тус үзэсгэлэнд “Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдаж олон нийтэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулсан үндэсний баялаг бүтээгчид өргөнөөр оролцож байв. Мөн энэ үеэр нийгмийн шаардпага, баялаг бүтээгчдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцож баялаг бүтээгчидтэй уулзахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хийсэн юм.  Дашрамд дурдахад тус арга хэмжээнд оролцож буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсанаар зах зээл нэмэгдэж, үйлдвэрлэл нь улам өргөжин тэлсэн талаар талархан дуулгалаа.

Тус үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулсан үндэсний баялаг бүтээгчид өргөнөөр оролцож байв

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсанаар зах зээл нэмэгдэж, үйлдвэрлэл нь улам өргөжин тэлсэн талаар талархан дуулгалаа

Ингээд "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд оролцож буй баялаг бүтээгчдийн сэтгэгдлийг сонслоо.

“Түнхэл сүү”хоршооны дарга Б.Ганхуяг: “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсанаар урам зориг орсон

- Бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсанаар урам зориг орсон. Жижиг дунд үйлдвэрлэл явуулж зах зээлээ олоход тус нэмэр болж байна. Улмаар томоохон үзэсгэлэн яармагуудад амжиллтай оролцсоор байна. “Намрын ногоон өдрүүд -2015” арга хэмжээнд  манайх таван нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Борлуулалт сайн байна. "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд  оролцсоноор иргэдэд бараа бүтээгдэхүүнээ таниулж чаддаг. Тиймээс жил бүр үзэсгэлэнд оролцохоор тэсэн ядан хүлээдэг дээ.  Энэ дашрамд баялаг бүтээгчдийг дэмжиж буянтай үйл хийж буй “Масс агентлаг”-ийн хамт олонд баярлалаа.

Томоохон үзэсгэлэн яармагуудад амжиллтай оролцсоор байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баялаг бүтээгч “Одод”ааруулын цехийн технологич П.Одонтуяа: Бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байна

Өвөрхангай аймгт болсон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” анхдугаар чуулганы үеэр холбооны гишүүнээр элссэн. Манай цех 2009 оноос хойш үйлдвэрлэл явуулж байна. Жил ирэх тусам бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа. Мөн анхдугаар чуулганаар зохион байгуулагдсан үзэсгэлэн болон “Өвөрхангайн түншлэл-2015” арга хэмжээнд бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Ингэснээр “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээнд оролцох эрхээр шагнуулсан. Мөн хамгийн борлуулалт сайтай сүү сүүн бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.  

Жил ирэх тусам бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаа

Завхан аймгийн “Завхан баялаг”ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Т.Мөнхбаатар: Зах зээл нэмэгдэж, худалдан авагчдын тоо эрс өссөн

- “Завхан баялаг” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрт хамрагдаж улмаар холбооны гишүүнээр элссэн. Тус хөтөлбөрт хамрагдсанаар зах зээл нэмэгдэж, худалдан авагчдын тоо эрс өссөн. Мөн бид томоохон үзэсгэлэн худалдаануудад оролцож байна. Тухайлбал. “Намрын ногоон өдрүүд-2015”, “Говь-Алтайн түншлэл”, Завхан аймагт зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцлоо. Энэ удаагийн   “Намрын ногоон өдрүүд-2015” арга хэмжээнд 14 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үүнд гурван төрлийн чанамал, хоёр төрлийн нэрсний шүүс, гурван төрлийн чихэр, цай, дарс зэрэг бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгээр дамжуулан борлуулж байна.

 

“Ирээдүйн бүрэн орд” ХХК-ийн захирал Б.Болддаваа: Үзэсгэлэн яармагт оролцох санал ирсээр байна

- Манай компани 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Анх нэг төрлийн бүтээгдэхүүн буюу утсан загас үйлдвэрлэдэг байсан. Харин бид одоогоор найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдаж холбооны гишүүнээр элссэн. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдсанаар бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдсэн. Мөн олон үзэсгэлэн яармагт оролцох санал ирсээр байна. Энэ бол тус хөтөлбөр хамрагдсаны үр дүн юм.

Анх нэг төрлийн бүтээгдэхүүн буюу утсан загас үйлдвэрлэдэг байсан

Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгч “Буянхишиг”талхны цехийн менежир: А.Ууганчимэг: Хмелийн талхаараа “Намрын ногоон өдрүүд-2015”арга хэмжээнд оролцож байна

- Бид Сэлэнгэ аймагт хмелийн талх үйлдвэрлээд олон жил болж байна. Бид “Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбарийн нэгдүгээр шатанд оролцсон.  Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар хмелийн талхыг Сэлэнгийн иргэдээс гадна бусад аймгууд,  нийслэлийн иргэд өргөнөөр хэрэглэх хүсэлтэй болсон. Тиймээс хмелийн талхаараа “Намрын ногоон өдрүүд-2015”арга хэмжээнд оролцож байна.

Ийнхүү “Намрын ногоон өдрүүд-2015”үзэсгэлэнд оролцож буй үндэсний баялаг бүтээгчид цаашид хийж бүтээх урам зориг хүсэл тэмүүлэл нэмэгдсэн гэдгийг онцлон хэллээ.