m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 02:24
72
Л.Төртогтох Д.Коркиний нэрэмжит тэмцээний аварга боллоо

ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн өндөрлөлөө.  

Энэхүү тэмцээнд 86 кг-ын жинд барилдсан залуу бөх Л.Төртогтох амжилттай барилдаж алтан медалийн эзэн болжээ. Тэрээр нэгдүгээр тойрогт Беларуссын бөх Евгений Алешкевичийг 2:1, хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Магомед Абдулхаликовыг 1:1 онооны харьцаагаар, алтан медалийн төлөө барилдаанд Румыний бөх Андре-Виктор Франтыг 2:1 онооны харьцаагаар хожсон байна.