m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 03:52
93
“Авто худалдааны цогцолбор”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

“Авто худалдааны цогцолбор”-ын нээлтийн үйл ажиллагаа “Авто худалдааны цогцолбор” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өнгөрсөн оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж, мөн оны наймдугаар сарын 27-ны өдөр анхны шав тавих ёслол хийсэн өдрөөс хойш зам барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд цогцолборын эхний ээлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 30 га газарт бүтээн байгуулалт хийж, өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтанд оруулж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу нийт 130 га газарт төлөвлөлт хийгдсэн бөгөөд цаашид дараагийн ээлжүүд ашиглалтанд орсноор автын бүх төрлийн худалдаа, үйлчилгээг төвлөрүүлсэн асар том цогцолборыг барьж байгуулан, нийслэлийн баруун бүсэд хотын нэгэн дэд төвийг бий болгох юм. Энэ нь нийслэлийн өнөөгийн хэтэрсэн ачаалал, бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл зэргийг бууруулах мастер төлөвлөгөөний дагуу хийгдэж буй томоохон ажлуудын нэг гэдгээрээ онцлог. Одоогийн байдлаар эхний ээлжинд ашиглалтанд орж буй 30 га талбайд нийт 6375 авто машины зогсоол бүхий дөрвөн бүс, тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, татвар, даатгал, банк, нотариат зэрэг авто тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахтай холбоотой бүх төрлийн төрийн болон бизнесийн байгууллагын үйлчилгээ, цайны газар, нийтийн бие засах газар зэрэг үйлчтлгээний газрууд төвлөрсөн болно. Нээлтийн үеэр авто машины тос тосолгооны материалын хямдралтай худалдаа, автын холбогдолтой бусад худалдаа, авто машины үзлэг оношлогоо, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалын хямдралтай үйлчилгээ явагдаж, урлагийн тоглолт, хонжворт сугалаа, ирсэн зочдод гарын бэлэг гардуулж, олон сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Авто худалдааны цогцолбор”-т хүрэх үнэгүй нийтийн тээвэр 7 буудал, Шархад, Ботаник, Зайсан яармаг, Чингисийн талбайгаас өглөөний 11.30, 12.00 цагуудад хөдөлнө.