m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 04:53
98
Согтуу жолооч осол гаргаж хоёр хүнийг гэмтээжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  660 дуудлага  хүлээн авснаас зам тээврийн ослын  491  дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан  байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салааны замд Х.Элентра маркийн авто машины жолооч Х нь Х.Аксент маркийн авто машинтай мөргөлдөж  жолооч Ц нарын хоёр хүнийг гэмтээжээ. Жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Чингэлтэй дүүргийн нутаг 50 сургуулиас тавдугаар сургууль орох зам марк дугаар тодорхойгүй авто машины жолооч  явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.