m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 04:59
68
"Мартагдашгүй" тоглолтын билет худалдаанд гарч эхэлжээ

Монголын хөгжмийн урлагийн шилдэг гэгдэх таван эрэгтэй хамтлаг нэгдэн сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн мартагдашгүй үдшийг бэлэглэхээр болсон. Тус тоглолт аравдугаар сарын 9-ний өдөр  “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм. Тоглолтыг “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат санаачилсан бол зохион байгуулагчаар “ON&OFF” продакшн ажиллаж байна. 

Хөгжмийн урлагт урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг үзэгдэл бүхий энэхүү тоглолтонд “Boy band”-уудын анхдагчид болох “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” хамтлагууд оролцож, үе үеийн хит дуунуудаа өргөн барих юм. Тус тоглолтын билет худалдаанд гараад эхэлсэн байна.