"Мэргэн буудагч-2015" тэмцээн Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн "Хужирбулан" буудлагын талбайд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 28 баг, зургаан төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн тэргүүн ахлагч Д.Амгаланбаатар ахлагчтай баг тамирчид, хоёрдугаар байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд хурандаа Г.Цогбадрах ахлагчтай баг тамирчид, гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хошууч Б.Мөнхтүшиг ахлагчтай баг тамирчид эзэллээ.
Мөн мэргэн буудагчийн винтов СВД, Гар буу ПМ-ийн эрэгтэй болон эмэгтэй, автомат буу АКМ-ийн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрөл аваргуудаа шалгаруулсан байна. Буудлагын төрлөөс гадна Туухай өргөлт, гранат мэргэн шидэлт, олс таталтын тэмцээнийг зохион байгуулжээ.