m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 05:24
61
Самар зардаг охинд гэр бэлэглэнэ

 

zalaa-ohiny-gerБулган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн хоёр охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанбаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танил айлдаа хэд хонон ажил хайсаар   13 дугаар хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байна. Амьдрахын эрхээр 2мх1,5мкв орчинд амьдарч, нөхөр Батжаргал самарт явж, эхнэр нь авчирсан самрыг нь цайруулан хоёр охиныхоо хамтаар зарж борлуулдаг боловч, орцны үйлчлэгчийн ажлаа хийх шаардлагатай улмаас найман настай охиноороо  самар заруулдаг байжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэд бүр хичээл сургуульдаа очин баяр хөөр болж байхад бүтэн өдөр гадаа самар заран сууж байгаа охиныг олж харсан сэтгүүлч түүнтэй бяцхан ярилцлага хийснээр олны хараанд өртөж, сайн санаат хүмүүс, хамт олны буянаар өдгөө орох орон гэр, ажил төрөл, ахуй амьдралын асуудлыг нь шийдэхээр болоод байна.

Иргэн Лхагвадэлгэр өөрийнхөө нэрийг Зулаа гэж танилцуулсан самар зардаг Д.Батжаргалын Лхагвадулам охинд ажлынхаа хамт олны дэмээр хичээлийн хэрэгсэл авч өгөн, IV сургуулийн захиралд учир байдлыг нь ойлгуулсанаар 1 дүгээр ангид оруулж өгсөн байдаг. Энэ хугацаанд Зулаа охины тухай мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн сэтгүүлч зүгээр суулгүй тэднийг орон гэр ажил төрөлтэй болгох асуудлыг судлан, Булган аймгийн Булган сумын удирдлагуудтай утсаар ярьж, иргэний харьяаллын шилжилтийг хийлгэх асуудлыг шийдвэрлэн, улмаар СХД-ийн Залуучуудын  холбооны  залуус санаачлан Б.Лхагвадэлгэр охины аав, ээжийг ажилд оруулан, гэр орныг нь барих хашаа олж өгч тус хүргэхээр боллоо.12074687_1003189456368862_3423998843426036256_n (1)12112227_1003189419702199_8123327568413691135_n

Тэгвэл Д.Батжаргалын гэр бүлд өнөөдөр дахин нэг баярт үйл явдал тохиож байна. Нийтийн дууны залуу уран бүтээлчид болох дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөөр  таван ханатай,  өвлийн давхар бүрээстэй өргөө цагаан гэрийг дээрх гэр бүлд гардуулан өгөхөөр болсоноо дуулгалаа.

Түүнээс гадна хоёр залуу уран бүтээлч маань орон гэргүй, найман сартай бяцхан охиноо элгэндээ тэврэн айл айлд толгой хоргодон яваа өрх толгойлсон н.Сүглэгмаа гэх ядарсан  бүсгүйд мөн гэр олгохоор болжээ.

Хэдийгээр залуу дуучдын хувьд бусдад туслах хэмжээний  бэл бэнчин, хөрөнгө чинээтэй биш ч Монголынхоо хоёр өрхийн залуу гэр бүлийг "Жаргалтай өрх" болгохыг зорьж, энэхүү хүмүүнлэгийн үйлсийг ажил хэрэг болгож байгаа гэдгээ хэлсэн юм.