m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 06:58
1345
Зориулалтын хуванцар сав үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна

Манай Улсад ундны усны аюулгүй байдал сүүлийн жилүүдэд алдагдаж буйг хүн бүр хэлдэг ч асуудлаас хэрхэн гарах аргаа олохгүй өдий хүрсэн гэхэд хилсдэхгүй.  Монгол Улсын хот, хөдөөгийн ард иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, айраг, төрөл бүрийн жимс жимсгэнэ зэрэг хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг хадгалаж, зөөж тээвэрлэхдээ химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө, хэмжээ бүхий хуванцар савнуудыг өргөн хэрэглэсээр байна.

Мэдээж эдгээр хуванцар савнууд нь хүний эрүүл мэндэд хортой хар тугалага болон бусад химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон.  Гэтэл эдгээр хүнсний зориулалтын бус савнуудыг хэрэглэсээр, ард иргэд хордож цаашлаад үндэсний аюулгүй байдлаа алдсаар байх уу?

Зориулалтын бус савнуудыг хэрэглэсээр, ард иргэд хордож цаашлаад үндэсний аюулгүй байдлаа алдсаар байх уу

Тэгвэл бид уг асуудлыг шийдэхээр үйлдвэрлэл явуулж буй “Монвеком”ХХК-гийн үйл ажиллагааг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөртөө онцолж байна.

 

“Монвеком”ХХК нь дотоодынхоо хэрэгцээг хангаж ард түмнийхээ эрүүл мэндэд тус нэмэр болох зорилгоор зориулалтын хуванцар савыг үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь 2007 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол оронд усны асуудлаар сум, суурин газар, үйлдвэр үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгж, айл өрх, албан байгууллагууд болон хөдөөгийн усан хангамжийн гол эх үүсвэр болох гүний худагт ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх, цэнгэжүүлэх, халдваргүйжүүлэх, тоног төхөөрөмж суурилуулах, байгаль орчны үнэлгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар өнгөрсөн морин жилд Монгол Улсад анх удаа хүнсний зориулалтын хуванцар үйлдвэрийг нээжээ. Тус үйлдвэр нь олон улсын стандартад  нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой.

“Монвеком”ХХК нь дотоодынхоо хэрэгцээг хангаж ард түмнийхээ эрүүл мэндэд тус нэмэр болох зорилгоор зориулалтын хуванцар савыг үйлдвэрлэж байна

“Монвеком” ХХК нь 10-60 литрийн хуванцар сав болон захиалгаар бүх төрлийн хуванцар эдлэлийг үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн тэдний үйлдвэрлэдэг 25 литрийн багтаамжтай хуванцар сав нь Монгол орны цаг агаарын эрс тэс нөхцөлд, ундны ус хадгалах болон зөөж ашиглах зориулалттай аж.

Тэдний үйлдвэрлэдэг хуванцар сав нь эрэгдэг тагтай, үзэмж сайтай, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад урвалд ордоггүй, бүтээгдэхүүнд элдэв амт, үнэр шингэхгүй, Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон бат бөх зэрэг олон давуу талтай.

Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон бат бөх зэрэг олон давуу талтай

Түүнчлэн захиалгаар хүүхдийн тоглоом, 15-60 литрийн усны сав болон бусад хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой юм.  

Ийн ундны усны аюулгүй байдалд бие сэтгэлээ зориулж эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй “Монвеком”ХХК-ийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

"Монвеком"ХХК

Ерөнхий захирал Ц.Мэндсайхан

Холбоо барих: 99-09-45-24

                       70-14-11-14