m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 07:53
40
Тансаглал нь хэрээс хэтэрчээ

Солонгосын Хөдөө аж ахуй эрхлэгчдийн холбооны дарга нь тус улсын газар тариалан болон мал аж ахуй эрхлэгчдийн санал хураалтаар сонгогдон тэдний эрх ашиг, үйл ажиллагааны хэвийн ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй албан тушаал юм. Хөдөө аж ахуй эрхлэгчдийн холбоо нь тариачид, малчид, аж ахуй эрхлэгчдээс авсан татварын мөнгөөр цалинжин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тус холбооны өнөөгийн даргын хэт их тансаглал нийтэд ил болж түүний тухай шүүмжлэлүүд газар авлаа.

Тухайлбал тэрээр жилд 360 сая вонны цалин авч байгаагаас гадна албан хэрэгцээндээ тансаг зэрэглэлийн түрээсийн хоёр машин хэрэглэж, түрээсэнд сар бүр дунджаар дөрвөн сая 400 мянган вонн төлж байна. Түүгээр зогсохгүй дээрх хоёр машинд тусгай тоноглол хийлгэж тус бүр нь есөн сая воны үнэтэй массажны суудал суулгасан бөгөөд төлбөрийг мөн л тариаланчид, малчдын өгсөн татварын мөнгөөр төлсөн нь тогтоогджээ.

Хоёр машинд тусгай тоноглол хийлгэж тус бүр нь есөн сая воны үнэтэй массажны суудал суулгасан бөгөөд төлбөрийг мөн л тариаланчид, малчдын өгсөн татварын мөнгөөр төлсөн нь тогтоогджээ.

Дээрх байдалтай холбогдуулан Солонгос улсын газар тариалан болон мал аж ахуй эрхлэгчид,  холбооны даргын албан хэрэглээний тайланг нийтэд зарлаж өгөхийг шаардсан ажээ.