m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.05 08:05
110
Солонгос иргэний амийг хөнөөжээ

  Узбекстан улсын иргэд БНСУ-д ажиллаж байхдаа эзнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарлаа. 24-54 настай А,Б нар нь өөрсдийн ажиллаж байсан мөөгний аж ахуйн эзэн, Солонгос иргэн 50 настай Кимийн амь насыг хөнөөж эх орон руугаа зугатаажээ.

 

 

Солонгос иргэнийг гэрээс нь 60 метр зайд, нүхэнд булж орхисныг цагдаагийнхан олжээ


 Тэд нийт арван удаагийн үйлдлээр түүний дансан дахь 33 сая воныг өөр нэгэн нутаг нэгтнийхээ данс руу шилжүүлэн дараа нь түүнээс бэлэн мөнгөөр авсан даруй эх орон руугаа онгоцоор нисчээ. Харин Солонгос иргэнийг гэрээс нь 60 метр зайд, нүхэнд булж орхисныг цагдаагийнхан олжээ.
 Гэмт этгээдүүдийн мөнгийг дансандаа шилжүүлэн авч бэлэн мөнгөөр гаргаж өгсөн Узбекстан иргэнийг, хэргийг шалгаж эхэлсэн даруй нууц камеруудын тусламжтайгаар илрүүлэн саатуулсан байгаа бөгөөд тэрээр дээрх мөнгийг өөр хүнийх гэдгийг мэдээгүй гэж мэдүүлжээ.