m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 01:56
65
Газар өмчлөх эрх баталгаажуулах өргөдлийг маргааш авч дуусна

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 9-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг есдүгээр сарын 23-ныг хүртэл хүлээн авч дуусах байсан ч хугацааг ажлын 10 хоногоор сунгаж,  аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Хугацаа маргааш дуусах тул иргэдийг амжиж бүртгэлээ хийлгэхийг сануулж байна.