m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 04:08
105
“Улаанбаатар” олон улсын кино наадам "Элэг нэгтэн" киногоор нээлтээ хийнэ

БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан "Арт хаус" чиглэлийн кино бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх долоо дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”,“Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж.

 

Тэгвэл  “Монгол кино хөтөлбөр”-ийг Доз плас энтертайнментийн бүтээл “Элэг нэгтэн” бүрэн хэмжээний уран сайхны киногоор нээхээр болсон байна. Тус кино нь Тайланд улсад зуран авалтаа хийж, Азийн шилдэг жүжигчдийг тоглуулсан бөгөөд англи хэл дээр бүтсэн анхны монгол кино билээ. Өнгөрсөн 2-ны өдөр үзэгчдэд зориулсан нээлтээ "Хүннү молл" кино театрт хийсэн энэхүү кино нь монголын үзэгчдэдээ зориулан ам барин орчуулга хийгдсэн юм.