m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 04:38
101
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулан батлахыг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

Стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн болон агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь энэхүү дунд хугацааны  стратегийн зорилго юм

Мөн стратегийн зорилт, арга хэмжээг улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэр болон Сангийн сайд нарт даалгалаа.

Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, дэвшилтэд техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь энэхүү дунд хугацааны  стратегийн зорилго юм.