m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.06 04:53
65
Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилжээ. Тодруулбал, С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.

Харин З.Болдбаатарыг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. С.Магнайсүрэн өмнө нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол Р.Эрдэнэбүрэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.