m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.12 07:47
75
Испани, Бельгийн нөхөрсөг тоглолт ирэх сарын 17-нд болно

Европын аварга Испани Евро 2016-ийн өмнө буюу энэ 11 дүгээр сард Бельгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Испани болон Бельгийн шигшээ багууд Франц улсад болох Европын аваргад оролцох эрхээ аваад байгаа бөгөөд ирэх сарын 17-ны нөхөрсөг тоглолт хийхээр болсон нь эдгээр багуудын хувьд 2009 оноос хойшхи анхны тохиолдол болж байна.

Бельгийн шигшээ баг 1986 оны Мексикт болсон Дэлхийн аваргын шигшээд пеналтаар хожигдсоноос хойш Испанийн шигшээ багт хожигдоогүй байгаа юм.