m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.16 02:40
107
Раул энэ улиралд зодог тайлах мэдэгджээ

Реал Мадридын домогт тоглогч 38 настай Раул өнгөрөгч 12-р сард Хойд америкийн хөлбөмбөгийн лигийн Космос багт нэгдэж байсан. Гэвч тэрээр энэ улирлыг дуусгаад зодог тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

Тэрээр "Космос багт жилийн эцэст хэрхэн тоглож байгаагаас хамааран үргэлжлүүлэн тоглох эсэхээ шийднэ гэдгээ хэлж байсан. Би Нью-Йорк Космосыг лигийн аварга болоход нь тусалж улирлыг хүчтэй дуусгахыг хүсч байна. Ирэх саруудад би өөрийн карьерийн дараагийн алхамуудыг шийдэх болно” гэжээ

 

Раул Реал Мадридад 16 жил зүтгэхдээ  Ла Лигт зургаан удаа, Аваргуудын лигт гурван удаа түрүүлж байсан юм. Мөн Испанийн шигшээ багийн төлөө 102 тоглолтонд 44 гоол оруулжээ.