m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.16 06:03
180
"Архангайн түншлэл" үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ боллоо

Орон нутгийн бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд сурталчлан таниулах, борлуулах, түншлэл тогтоох, мэдээлэл, арга барил туршлагаа харилцан солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх замаар орон нутгийн хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ зэрэг газрууд хамтраан зохион байгуулагчаар ажилласан байна.

Мөн аймгийн малчдын холбоо үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар ажилласан ба тус холбооноос хэрэгжүүлдэг малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн хүрээнд 12 суманд ногооны 21 хүлэмж байгуулж өгсөн байна.

 

Хүлэмжинд ногоо тарих сургалтанд 500 гаруй хүн хамрагдаж, 100 шахам иргэд ажлын  байртай болж тарьсан ногоогоо борлуулж нэмэлт орлого олж байна. Орлогоо нэмэгдүүлэх зорилготой гар урлал урлаж, ногоо тарьж, цагаан идээ хийдэг 25 малчдын бүлэг байдаг бөгөөд эдгээр бүлгүүдийн төлөөлөл түншлэлд идэвхтэй оролцлоо.