m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.26 06:25
92
Архангай аймагт хүүхдийн гэмт хэргийн тоо буурчээ

Архангай аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхоос буурчээ. Аймгийн Цагдаагийн газарт эхний есөн сарын байдлаар 360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд оролцсон гэмт хэрэгт 16 буюу 4,4 хувийг эзэлж байгаа аж.

Хүүхэд оролцсон 11 гэмт хэрэгт 16 хүүхэд холбогдсон нь өмнөх онтой харьцуулахад дөрвөн буюу 31 хувиар буурсан дүн гарсан байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 8,75 хувь нь сурагч 12,5 хувь нь оюутан, 6,25 хувь нь сургууль завсардсан хүүхэд байдаг байна.

Дээрх хэргүүдийн ихэнх нь Эрдэнэбулган суманд үйлдэгдсэн бол Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хангай, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхэд үйлдсэн хэргийн 75 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхэддээ тавих, хараа хяналтаа сайжруулан сургууль анги удирдсан багш нартай нь холбоотой байж, үдшийн цагаар хэнтэй нөхөрлөж хаагуур явж байгаад байнга хяналт тавьж байхыг аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс зөвлөж байна.