m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.19 03:37
207
Агааргүй халуун орчин батгыг улам ихэсгэдэг

Батга их гардаг эмзэг арьстай хүн өлөн хоосон явж ядарч сульдаж болохгүй.  Бүсгүйчүүд энгэсэгнийхээ поролоныг байнга угааж, сольж эсвэл нэг удаагийн хөвөн бөмбөлгийг хэрэглэ. Залуучууд ч мөн адил арьсныхаа цэвэр байдалд сайн анхаарах хэрэгтэй. Нүүрээ байнга халуун усанд угаавал арьс суларч, эрт хөгширдөг ба арьсны нүхжилт ихсэж барзайх шалтгаан үүддэг.

Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэх, тэжээлийн тос түрхэх, крем тавихаас зайлсхий. Өөх тос, давс ихтэй, халуун ногоотой хоол хэрэглэх хориотой. Архи тамхи хэрэглэж , бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг сэдрээх гол хүчин зүйл болдог. Кофе, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн болон хүч тамир сэргээх бэлдмэл хэрэглэх хориотой. Агааргүй халуун бүгчим орчин батгыг ихэсгэдэг. Иймээс ажлынхаа өрөө, тасалгааны салхивчийг онгойлгон, цэвэр агаарыг сэлбэж байгаарай.

Өдөн дэр ноолууран хөнжил, хэрэглэх нь мөн сөрөг нөлөөтэй. Хүний арьс, амьсгалах, тос ялгаруулах, агших, сунах чадвартай бөгөөд гуужиж унаад нөхөн төлждөг чухал эрхтэн учир арьсны өвчнийг эдгээхгүй удах нь биеийн дархлааг сульдааж халдварт өвчнөөр өвчлөх үүдийг нээдэг. Батгатай хүн нэн түрүүнд гоо сайхны бараагаа өөртөө тохируулан зөв сонгох нь зүйтэй. Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг хэрэглэж болохгүй. Учир нь хүний биед зохих хэмжээний нян байх ёстой атал түүнийг оргүй устгаад байвал өөр өвчний нян арьсанд үржих муу талтай. Нүүрээ угаахдаа халуун биш хүйтэн усаар угаагаад дараа нь бүлээн усаар булхаарай. Мөн мөсөөр арчих нь батганы нүхийг агшаахад сайн нөлөөтэй. Яаж ч арчлаад засал авдаггүй батгыг та улам үрэвсүүлж хүндрүүлэхгүйн тулд гэрийн арчилгаагаа түр орхиод юунаас үүдэлтэй болохыг нь мэргэжлийн хүнд хандаж оношлуулах шаардлагатай.