m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.28 09:14
94
Стефен Карри улирлын эхний тоглолтонд 40 оноо авлаа

NBA-ийн  шинэ улирал өнөөдөр албан ёсоор эхэллээ.  2014-2015 оны улирлын аварга Голден Стейт Уорриорс 2016 оны шинэ улирлын эхний тоглолтоо шилдэг залуу тоглогч Эндони Девис тэргүүтэй Нью-Орлеанс Пеликанс багийн эсрэг хийлээ.

Стефен Карри энэхүү тоглолтонд багтаа 40 оноо, зургаан самбар, долоон  оновчтой дамжуулалт хийж хувийн шинэ рекордыг тогтоосон байна. Харин нөгөө багаас Энтони дэвис 18 оноо, гурван блок, зургаан самбар, долоон оновчтой дамжуулалт хийжээ. Тоглолт 111-95-н харьцаагаар өндөрлөж Алтан мужийн дайчид шинэ улирлыг  ялалтаар эхлүүлж байна.  Маргааш НБА-н талбайд нийт 14 тоглолт явагдах хуваарьтай байна.