m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.29 02:43
89
Баялаг бүтээгчдээ дэмжсэн уулзалт зөвлөгөөн амжилттай болж байна /фото/

Масс агентлагийн Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Өвөрхангай аймгийн 19 суманд амжилттай өрнөж байна.

Бат-Өлзий сум

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон Өвөрхангай аймгийн 19 суманд ажиллаад дуусах шатандаа орж байна. Уулзалт зөвлөгөөн Бат-Өлзий суманд болж, санал бодлоо баялаг бүтээгч иргэдтэй хуваалцлаа. Иргэндээ хүрсэн төсөл хэрэгжүүлж буй манай хамт олонд орон нутгийн иргэн талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Хужирт сум

Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболд, , Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хужирт сумын салбар хорооны дарга Л.Зориг нар оролцлоо.Тус сумын 30 иргэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элсэж, талархал илэрхийлэв.

Хархорин сум

Баялаг бүтээгчдээ дэмжих уулзалт Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд малчдад ажил их ч баялаг бүтээгч иргэдээ дэмжин ажиллаж буй бидний зохион байгуулж буй арга хэмжээнд олноороо идэвх, зүтгэлтэй оролцож, 20 хүн холбооны гишүүнээр элслээ.