m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.30 09:40
109
“Майнинг тэчч” өдөртөө 100 тонн үр шахах хүчин чадалтай

Монголчуудын ургамлын тосны хэрэглээний 50 хувийг хангах хүчин чадалтай нэгэн үйлдвэр ашиглалтад ороод удаагүй байгаа нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байх “Майнинг тэчч” компанийн “Оргих” ургамлын тосны үйлдвэр юм. Тус үйлдвэр  24 цагийн турш тасралтгүй ажиллаж өдөртөө 100 тонн үр шахаж 65 тонн малын тэжээл 35 тонн тос гаргадаг байна.