m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.03 04:52
81
Энэ онд 150 гэр бүлийг эвлэрүүлэн зуучилжээ

Хөвсгөл аймгийн Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд энэ онд 300 өргөдөл ирснээс 150 гэр бүлийг эвлэрүүлжээ. Ирж буй иргэдийн зонхилох нь гэр бүлийн маргаан нь даамжирч олон жил болсон тусдаа амьдарч байгаа зэрэг олон дарамт үүссэн байдаг боловч эвлэрлийн үйл ажиллагааг 30 хоногийн хугацаанд явуулсны үр дүнд гэр бүлүүдийн эвлэрэлт 50 хувьтай байгаа гэнэ.

Сүүлийн үед гэр бүл салалт залуужиж байгаа ба 1995 оныхон хүртэл эвлэрүүлэн зуучлалаар орж ирж байгаа гэнэ. Ер нь гэр бүлийн харилцаанд хосууд ямар эрх эдлэх төдийгүй бие биенээ харилцан сонсч ойлгох хэрэгтэй гэдгийг ойлгуулан  эвлэрүүлэхийг зорьдог ажээ.