m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.06 05:11
50
Маргааш төв замыг хаана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, Спортын газраас “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд  “Дугуйн Парад” –ыг  маргааш буюу 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11.00-13.00 цагийн хооронд  зохион байгуулан явуулах болсонтой холбоотойгоор зам хаана.

Тодруулбал Чингисийн талбайн зүүн талын зам, Гадаад хэргийн яамнаас баруун тийш Төв шуудангийн уулзвар, Төв шуудангийн уулзвараас урагшаа   Чингисийн өргөн чөлөө,  Зайсангийн  баруун хойд уулзвар, Богд-Уулын арын зам, Их тэнгэр, Их Монгол улсын гудамжаар хойшоо  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх замыг  “Дугуйн парад “   явж дуустал түр хугацаагаар хаах тул тухайн цаг, замуудыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас  зөвлөж байна.