m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.09 05:33
47
Ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн болж, зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж,  нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө.

Ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

 
Тэрбээр өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж, хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах, халаалт дулаан, цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд ачаалал ихтэй чиглэлүүдийг судалж, ажил тарах цагаар автобусны тоог нэмэгдүүлж, иргэдийг нийтийн тээврээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болголоо