m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.14 12:07
59
Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын тооцоог гаргажээ

2011-2014 онд гадаад улсруу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улс руу аялсан байна.

Тодруулбал, БНСУ-д 2010, 2011 онд манай улсын 1860, 3266 иргэн эмчлүүлсэн, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал харгалзан 2161, 2153 ам.доллар буюу нийт 4.0, 7.0 сая ам.долларыг, БНХАУ-д жилд дунджаар 9000 иргэн эмчлүүлж, нэг эмчлүүлэгчийн дундаж зардал 2378 ам.доллар буюу нийт зардал 21 сая ам.долларыг, Тайланд улсад манай улсын иргэд 2011, 2012 онд харгалзан нийт 3.2, 3.7 сая ам.долларын зардлыг тус тус зарцуулсан байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн статистикаас харахад төлбөр хүлээн авагч улсуудын хувьд БНСУ 29 хувь, БНХАУ 20 хувь, Сингапур 17 хувь, АНУ 11 хувийг тус тус эзлэх бөгөөд нийт дүнгээрээ 2012 онд хамгийн их буюу 13.9 сая ам.долларыг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан бол эдийн засгийн өсөлтийн хурд буурсан 2013, 2014 онуудад гүйлгээний хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.