m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.20 05:30
64
Мөнгө завшиж байсан конторуудад 1.2 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нийслэлийн иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар:
• “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны төлбөр нэрээр нэг өрхөөс сард 2800 төгрөг,
• “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг,
• "Тунамал өргөө" ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг,
• “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр 2475-11000 төгрөг зэргийг авч байсан нь тогтоогдсон байна. Иргэдээс мөнгө завшиж байсан контор тус бүрт 1.2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Контор тус бүрт 1.2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ