m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.20 08:02
86
“Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлахыг хүслээ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд хэрэгжүүлэх зорилтот жилийн саналд иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан аймагт үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллагын төлөөллүүд ирэх оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон ажиллах тухай хүсэлтээ албан бичгээр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтхсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд өргөн барьж буйгаа хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ.

Нийгмийн үнэт баялаг, аймаг, орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуучуудын өмнө ажилгүйдэл, гэр бүл салалт, архидалт их байгаа нь тэдний амьдрал ахуйд болон нийгэмд сөргөөр нөлөөлж байгааг залуучуудын байгууллагууд онцолж байна. Иймд залуучуудын боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд татан оролцуулах, ажлын байраар хангаж, тогтвортой орлоготой болгоход аймаг, орон нутгаас түлхүү анхаарч ажиллах шаардлага буйг залуучууд хэлж байв.