m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.11.20 08:12
86
Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийлээ

Увс аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ сарын 18-23-ны өдөр аймаг, хот, хооронд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг автобус болон бусад тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шалгалт  зохион байгуулав.

Үзлэгийн үеэр жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцас, хоол хүнс, эм хэрэгслийн нөөц бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй явах талаар заавар зөвлөмж өгч ажилласан байна.